Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий танилцуулга

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум нь зүүн хойд талаараа ОХУ-ын  Закоменск муж, урд талаараа Тариалан, баруун урд талаараа Их-Уул, баруун хойд талаараа Чандмань-Өндөр, хойд талаараа Цагаан-Үүр, зүүн урд талаараа Булган аймгийн Тэшиг сумдтай  тус тус хил залган оршдог.

Өнөөдөр тус сум нь Булган тал, Бөөрөлж, Зэрлэг, Удган, Дуурга гэсэн 5 багийн 765 өрхийн 2745 хүн амтай.Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас  22-т, газар нутгийн хэмжээгээр 26-д ордог сум юм.

 

БАЙРШИЛ

Хөвсгөл аймгийн зүүн захад, зүүн хойноосоо сунаж тогтсон газар нутагтай.

 

 

БАЙГАЛЬ, УРГАМАЛ, ГАЗАРЗҮЙН ОНЦЛОГ        

Газарзүйн онцлог: Далайн түвшнээс дээш 1200-1800 м өргөгдсөн. Эрдэнэбулган сум нь ерөнхийдөө уулархаг тэр дундаа ой тайга нутгийн газрын гадаргын ихэнхи хэсгийг бүрдүүлэх бөгөөд нутгийн тал орчмоор харьцангуй нам дор тал хээр нутаг зонхилно.

Бүс дундын голын хөндий, нам хотосын бэлчээрт улалжит, улалж-улаан толгойт, улалж-алаг өвст, улалж-шарилж-алаг өвст, алаг өвс улалжит, мод сөөгт төгөл, бургас улиас зонхилон ургана.

ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ

Эх газрын эрс тэс уур амьсгалтай

Агаарын хуурайшилт ихтэй, урт хүйтэн өвөл болдог. Хавар нь богино хур тунадас багатай, зун нь харьцангуй удаан үргэлжилдэг онцлогтой. Жилийн хур тундасны нийлбэр 301мм, хур борооны хэлбэрээр дундажаар 291,9 мм хүрдэг.

ГАЗАР НУТАГ

Нийт газар нутгийн хэмжээ 469,4мянган га. Нутгийн ихэнх Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум нь зүүн хойд талаараа ОХУ-ын  Закоменск муж, урд талаараа Тариалан, баруун урд талаараа Их-Уул, баруун хойд талаараа Чандмань-Өндөр, хойд талаараа Цагаан-Үүр, зүүн урд талаараа Булган аймгийн Тэшиг сумдтай  тус тус хил залган оршдог.

Тус сум нь 1928 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Хөвсгөл далай, Дэлгэр хан уулын хошууны Сант-Өндөр сум нэртэйгээр байгуулагдаж байсан ба 1931 онд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн зохион байгуулалтаар Эрдэнэбулган нэртэй болсон.

1959 онд Атрын сангийн аж ахуйн нэг болох Эг-Үүрийн сангийн аж ахуй байгуулагдаж тус суманд газар тариалан эрхлэх үйл ажиллагаа эхэлсэн.

Өнөөдөр тус сум нь Булган тал, Бөөрөлж, Зэрлэг, Удган, Дуурга гэсэн 5 багийн 765 өрхийн 2745 хүн амтай.

Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас  22-т, газар нутгийн хэмжээгээр 26-д ордог сум юм.

 Бүх төрлийн мэрэгчид, гахай, буга, хандгай, гөрөөс, хүдэр, чоно, үнэг, хэрэм зэрэг тайгын амьтдын нөөц ховордож байгаа ч устаж үгүй болоогүй. Томоохон голуудад тул, зэвэг, гутиар зэрэг загастай.

 

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

11219,6

 

Ойн сан бүхий газар

419515

 

Усан сан бүхий газар

1835

 

Тусгай хэрэгцээний газар

36192,7

 

Тосгон, суурингийн газар

316,5

 

Дэд бүтцийн газар

356,2

 

 

 

Сумын нутаг дэвсгэрийн цав  (хил)

 

       Эрдэнэбулган сум зүүн хойд талаараа улсын хилийн 462-478 дугаар тэмдэгтээр ОХУ-ын Закаменск  мужтай, зүүн урд талаараа Булган аймгийн Тэшиг, өмнө талаараа Тариалан, баруун урд талаараа Их-Уул, баруун талаараа Түнэл, хойд талаараа Чандмань-Өндөр, Цагаан-үүр сумын нутаг дэвсгэртэй залган оршдог.

            Дэлхийн газрын зураг дээр өргөрөгийн 500 40I –ийн хэм, уртрагийн 1010 35I –ийн огтлолцол дээр тэмдэглэгдсэн байна.

А. Зүүн хойд талаараа: ОХУ-ын Закаменск мужтай Зэрлэгийн голын хойд зооны ОХУ-ын хилийн заагт байх Хээгтийн зүүн нуруунаас Буурлын голын хойд зоог уруудан,  Мухар жалгын голын зүүн зоог уруудан Булганы Тэшигийн нутагтай залгана.

Б. Зүүн урд зүгт: Булган аймгийн Тэшиг сумтай Буриадын хилээс гурван Харганы урд дэлээр зүүн нурууг уруудан Хамар давааны баруун талаар дамжин Харганы голын урд зоог уруудан Эг-Үүрийн голд тулна.

В. Нутгийн өмнө талаар: Хөвсгөл аймгийн Тариалан сумтай, Элст хайрханы үзүүрээр голоо гарч, Эг-Үүрийн голын урд уулуудаар өгсөн, Зорлогийн голын эхээр Халзаны шил, баруун зүүн асгаар дамжин Асайтын даваа, Хувт уулаар дамжин Хувтын голыг дөрөлжөөр нь хөндлөн гарч, далайн төвшнөөс дээш 1742.6 тоот өндөрлөг болох Бүргэд уул хүрч Их-Уул сумтай хиллэнэ.

Г. Баруун урд зүгт: мөн аймгийн Их-Уул сумтай, Бүргэд уулаас Овгор бууцтын  нурууны урд талаар Жаргалант голын арын уулын ар биеэр зоолдон, Хадрагчийн даваагаар залгана.

Д. Нутгийн зүүн талаар: Хадрагчийн даваанаас хойш Сэрүүний голын эхээр зоолдон, Удганы Баянгол уруудан, Нарийн уулын 1736.7 тоот өндөрлөг, 18906  тоот овоот өндөрлөгөөр дамжин Эгийн гол уруу бууж, Салхитын гарам (Цагаан эрэгийн гарам ч гэх) –аар хойшлон, уулуудын хяраар Тэрхний дээд Улаан даваа хүртэл хиллэнэ.

Е. Нутгийн хойд талаараа: мөн аймгийн Чандмань-Өндөр сумтай Тэрхэний дээд Улаан даваанаас 1736.7 тоот өндөрлөг Хирвэстэйн нарийн уулаар дамжин Уртын даваа хүрээд хойшоо эргэн Ухаа Сөөсгөн, Хурц уулаар дамжин, Цагаан асга хүртэл хиллэнэ.

Ё. Цагаан-Үүр сумтай Цагаан асганаас Бадарын нурууны урд зоог даган Хэрээтийн даваагаар дамжин Барсагын нурууны хойд зоогоор зоолдон Дээрхийн голын аман тушаа,  Үүрийн голоо гарч Дээрхийн голынхоо баруун талаар өгсөн Молихын өврийн үзүүр тушаа,  Дээрхийн голыг зүүн тийш гарч, Дээрхийн голын урд нуруу, Зэрлэгийн хойд нурууг өгсөн ОХУ-ын хилтэй залгана.

 

ХҮН АМ

 

Хүн ам, өрхийн тоо

 

                        Шилжилт хөдөлгөөн

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

1181

1564

2745

Өрхийн тоо

326

439

765

 

 

Тус сумын нийт хүн амын 43 хувь нь сумын төвд амьдардаг,

Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

        Тус сумынхан харуулын халхууд, урианхай, хотгойд ястан  бөгөөд сүүлийн үед шилжин ирэгсдийн дотор дархад, буриад, дөрвөд зэрэг  бусад ястан ч байна.

 

 

ЭДИЙН ЗАСАГ

Сумын хэмжээнд нийт 27 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж нийт  166990,9 төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа  Энхбулган ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Сумын  хэмжээгээр нийт 55.5 мянган мал тоологдсон байна.

391малчин өрх, 502малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65.6 хувийг эзэлж байна.

  Сумын хэмжээгээр жилд 2256,0 га-д үр тариа, 18,0  га талбайд төмс, хүнсний ногоо, 35,0 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 1355,2 тоннүр тариа, 74,1 тонн төмс, 23,1 тонн хүнсний ногоо, 31,0 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.