ХӨВСГӨЛД ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ЛЭНД МЕНЕЖЕР ЦАХИМ СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ

Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Газрын кадасртын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймаг энэ оны 10 дугаар сард Лэнд менежер програм хангамж  буюу газрын мэдээллийн цахим системыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэвтэрүүллээ.