Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
П. Ариунсан ИТХ-ын дарга 98221626 -
Д. Батхүрэл Засаг дарга 98445566 -
П. Ариунсанаа Засаг даргын орлогч 98989101, 88094492 -
М. Оюумаа Тамгын газрын дарга 89359898 -
Г. Баярбат Дотоод ажил хариуцсан түшмэл 98118620 -


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ
БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ
Нийтэлсэн: 4 жил өмнө

СУРГУУЛЬ



    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
    Дуурга багийн  2-р хороонд байршилтай
    400 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 471 хүүхэд суралцаж байна
    67 багш, ажиллагсадтай
    2012 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай

тоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилгатай. Сумын сургуулийн дэргэд эко клуб, танхим бий.

ЦЭЦЭРЛЭГ



       “Энэрэл” цэцэрлэг

Дуурга багийн 3-р хороонд байршилтай, хичээлийн 2 байртай.

115  хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 5 бүлэгт 139 хүүхэд хүмүүжиж байна

18 багш, ажиллагсадтай/удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 11, үйлчилгээний 6 ажилтантай/

1959 онд ашиглалтанд орсон 1-р барилга нь модон хийцтэй, зориулалтын 75 хүүхдийн хүчин чадалтай, 2-р барилга нь 1962 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, яслийн зориулалттай, 40 хүүхдийн хүчин чадал бүхий барилгууд юм.  

ЭМНЭЛЭГ



    Эрүүл мэндийн төв
    Дуурга багийн 1-р хороонд байршилтай
    11 ортой
    1 эмч,14 тусгай мэргэжилтнүүд нийт 29 ажиллагсадтай
    1989 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай.

    Цагдаагийн кабон
    2012 онд ашиглалтанд орсон
    Хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа, олон нийтийн байцаагч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа нь явагддаг.

СОЁЛЫН ТӨВ



    Соёлын төв
    Дуурга  багийн 2-р хороонд байршилтай
    120  хүний суудалтай
    7 ажиллагсадтай
    2001 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй.

         Тус суманд 1941 онд бий болж, эрхлэгч Шагдар, Лувсан нарын удирдлагаар тухайн үеийн төр засгийн бодлого шийдвэрийн сурталчлан таниулах, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх, ухуулах зорилгоор ажиллуулж байсан “Улаан гэр”-ээс улбаатай сумын соёл урлагийн байгууллага нь 1959 онд сум САА байгуулагдах үед Ч.Баасан эрхлэгчтэй “Ажилчны клуб” нэртэйгээр  үйл ажиллагаа явуулж эхэлжээ

         Манай сумаас Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин П.Хаянхярваа, Монгол Улсын гавьяат жүжигчин Нямсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Балжир, Соёлын тэргүүний ажилтан Б.Содонбаяр,   Ц.Жаргал, Б.Дуламсүрэн, Д.Эрдэнэдалай, Г.Баатар, Г.Энхбаатар, Ц.Цэнд-Аюуш нар төрөн гарчээ.

ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА

Тус суманд 1967-1978 онд агро цаг уур, 1974-2011 онд усны харуул байгуулагдан, усны харуулаар Ш.Загдаа, Ш.Батсайхан, Б.Дашдондог, И.Нямдорж нар, мөн 1986-2011 онд цаг уурын харуулаар Ч.Баасан, М.Оюумаа, Б.Наранцэцэг нар ажиллаж байсан ба одоо цаг уурын харуулаар С.Батцэцэг ажиллаж байна. Одоогийн байдлаар цаг уурын өртөөтэй болохоор конторын барилгыг орон нутгийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан үйл ажиллагаа нь жигдэрээд явж байна .

ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА



Тус сумын холбооны салбар нь 1959 онд байгуулагдан, анхныхаа шугамыг татаж, эрхлэгчээр нь Б.Самбуу томилогдон ажилласнаас хойш салбарын эрхлэгчээр олон сайн хүмүүс ажиллаж байснаас Д.Батбаяр, залгагчаар Д.Эрдэнэчимэг нар 1988 оноос эхлэн хамгийн олон жил ажиллаад байна. 2007 оны 7 дугаар сараас МХС, МЦХ, ШҮГ  гэсэн гурван байгууллагад харъяалагдан, ШҮГ-ыг Я.Нансал төлөөлөн ажиллаж байна.

 Хилийн 10 дугаар застав



    Хилийн застав “Зэрлэг”-ийн голд 1993.10.01-нд Хирвэстэйн застав нэртэйгээр байгуулагджээ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



       ЗДТГ нь Дуурга багийн 3-р хороонд байрладаг.

35 ажиллагсадтай . 1992 оноос засаг захиргааны  нэгж өөрчлөгдсөнөөр ЗДТГ болсон.

 Манай ЗДТГ нь ажлынхаа үзүүлэлтээр Хөвсгөл аймагтаа 2012, 2013 онуудад 3-р байр эзэлж байв.



      Дани андын тусламж сум оронд



        Мөн 2002-2006 онд эртний уламжлалт сайн нөхрийн харилцаатай Дани улсын хөрөнгө оруулалтаар Эгийн голын усан цахилгаан станцыг Данилов, Цэгмэд захиралуудтай Монгол-Оросын хамтарсан “За рубежводстрой” компани барьж ашиглалтанд оруулан, ард иргэд, албан байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хангах, 2 трубинтэй, нэг трубин нь 100 кв цахилгаан эрчим хүч гаргах хүчин чадалтай, бие даасан усан цахилгаан станцтай болов. /инженерүүд нь Ганбат, Батпүрэв, Бямбаа, Базар нар байжээ/. Дээрх хоёр том объектыг барьж байгуулах үед тус сумын олон иргэд ажлын байраар хангагдаж, гар бие оролцож байсныг дурдвал сонирхолтой түүх болно.

         

Холбоотой мэдээ