СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

 

Тус сум нь “Хөдөө аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эко сум” болох мөн газар зүйн байршил байгалийн тогтоц түүх соёлын өв дээрээ тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх , зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

  •     Түүх соёлын дурсгалт газруудыг холбосон маршрут гарган үйлчилгээ дэд бүтцийг сайжруулах,
  •     Ойн нөөц түүхий эд байгалийн баялаг дээрээ тулгуурлан хаягдалгүй технологи бүхий модон материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ,
  •     Жимсний шүүс савлах,чанамал бэлтгэх үйлдвэрлэлийг өргөжүүлэх,
  •     Мал сүргийг өсгөж, эрсдлээс хамгаалах хадлан тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх .
  •     Сүү цагаан идээ боловсруулах бяслаг, хуурай сүүний үйлдвэр байгуулах
  •     Үржлийн цөм сүрэг зохиомол хээлтүүлгийг нэвтрүүлэх
  •     Малчдын загвар хоршоо байгуулах
  •     Хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд хөгшиддөө зориулан  амралт, зуслангуудыг байгуулах
  •     Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон аялал жуулчлалын салбарын бодлогод нийцүүлсэн эко аялал жуулчлалын баазуудыг дэмжин ажиллах,
  •     Сумын уламжлалт олон улсын харилцааг улам өргөжүүлэх,

Дээрх нөөц боломжууд ,сумын онцлого , давуу тал дээрээ тулгуурлан хөгжинө .
Үүнд:  
          Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх
Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх