Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
П. Ариунсан ИТХ-ын дарга 98221626 -
Д. Батхүрэл Засаг дарга 98445566 -
П. Ариунсанаа Засаг даргын орлогч 98989101, 88094492 -
М. Оюумаа Тамгын газрын дарга 89359898 -
Г. Баярбат Дотоод ажил хариуцсан түшмэл 98118620 -


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Засаг даргын мэндчилгээ
Засаг даргын мэндчилгээ
Нийтэлсэн: 4 жил өмнө

Манай сумын цахим хуудсанд зочилж буй танд Эрдэнэбулганчуудынхаа өмнөөс баярласанаа илэрхийлье. Тус сум нь 1991 онд  Эг-Үүрийн САА татан буугдаж Эрдэнэбулган нэрээ сэргээж, газар тариалан МАА-г хослон хөгжүүлж буй бөгөөд гадаад харилцаа, аялал жуулчлалд ээлтэй  бүс нутаг болохоороо онцлог сум юм.Бид байгалийн өгөөж хишгийг хүртэж, орчин үеийн техник технологийн дэвшлийг нутаг орондоо нэвтрүүлж , мал сүргээ өсгөн үржүүлж,үржил шимт хөрст дэлхийгээ шүтэн биширч,мал аж ахуй , газар тариалангаа бүтээлчээр хослуулан, ахуй амьдралаа төвхнүүлж явдаг ард түмэн учраас бидэнд хөгжиж дээшлэх боломж дүүрэн байгаа юм.
        Нутаг орныхоо хөгжлийн төлөө энэ нутгаас төрөн гарсан хүн бүр хийгээд, нутагтаа амьдарч буй та бид итгэл сэтгэлээ нэгтгэн хөдөлмөрлөвөөс хөгжлийн ундарга оргилон байх болно. Эрдэнэбулганчууд  бид оюун ухаант, алдар цуут , авъяас билэгтнүүдээр арвин бөгөөд энэ бүхэнд салшгүй холбоотой, сайхан нутгийн уул ус, ургамал цэцэг шиг та бүхний минь ажил үйлс үргэлж өөдрөг дээшээ ,эрүүл энх , сайн сайхан , аз жаргалтай байхын  ерөөлийг дэвшүүлье.
Манай сумаар та бүхнийг тавтай зочилж, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхоорой гэж урьж байна .         
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг сумын таилцуулгаас сонирхоно уу?
ХҮНДЭТГЭСЭН      ЗАСАГ ДАРГА..................Д.БАТХҮРЭЛ  
 

 

Холбоотой мэдээ