Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
П. Ариунсан ИТХ-ын дарга 98221626 -
Д. Батхүрэл Засаг дарга 98445566 -
П. Ариунсанаа Засаг даргын орлогч 98989101, 88094492 -
М. Оюумаа Тамгын газрын дарга 89359898 -
Г. Баярбат Дотоод ажил хариуцсан түшмэл 98118620 -


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Шавиас зөвлөх хүртлээ томорсон Х.Номингэрэл захирал болжээ
Шавиас зөвлөх хүртлээ томорсон Х.Номингэрэл захирал болжээ
Нийтэлсэн: 4 жил өмнө

Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ)-гийн захирал Н.Лүндэндорж энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсон.
Тиймээс тус хүрээлэнгийн захирлын суудал эзгүй байсан юм. Тэгвэл Н.Лүндэндоржийн оронд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зөвлөх Х.Номингэрэлийг  томилжээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2012 оны аравдугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал нь эрдмийн зэрэг цолтой хүн байх ёстой гэсэн байдаг. Тэгвэл тус хүрээлэнгийн шинэхэн захирал Х.Номингэрэл 2002-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 2009-2010 онд Унгарт магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Хуягийн охин бөгөөд Х.Тэмүүжинг хаана л явна үргэлж хамт явдаг нэгэн юм. Тодруулбал, Х.Номингэрэл нь Х.Тэмүүжинг МУИС-ийн багш байхад нь шавь, Х.Тэмүүжин "Нээлттэй академи" төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг байхад  зохицуулагчаар, Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн болоход нь түүний туслахаар, харин Хууль зүйн сайд болоход зөвлөх нь болж байсан юм. Харин одоо Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал боллоо.

Н.НОМИН