Мэндчилгээ

Мэндчилгээ

Эгийн голын хөвөөнд  төрж өссөн , амьдарч , ажиллаж байгаа төрөлх нутгийн ахан дүүс та бүхэндээ болон нийт Эрдэнэбулганчууддаа хувиасаа болон хамт олныхоо нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж байна. 
Манай сумын ЗДТГ  Монгол улсын Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2009 оны 13 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон орон тоо, бүтэц, зохион байгуулалтаа шийдвэрлэн нутгийн удирдлагын чиг үүргийг, хэрэгжүүлж ирлээ.
Хүний нөөцийн тухайд 100 хувь мэргэжлийн, 80 гаруй хувь нь мэргэшсэн албан  хаагчид ажилладаг.
Эх орны хөгжил дэвшил сумын хөгжлөөс эхэлдэг. Аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангахад анхаарч багагүй үр дүнд хүрч байгаа хамт олон юм.
Эрдэнэбулган сум цаашид хөгжин дэвжих боломж бололцоо дүүрэн бий . Гагцхүү орчин үеийн техник технологийн дэвшлийг орон нутагтаа нэвтрүүлж, сумын эдийн засгийн үндсэн салбар болох МАА , газар , тариалангаа бүтээлчээр хослуулах нь чухал гэж үздэг. Мөн байгалийн сайхан цогц бүрдсэн үзэсгэлэнт сайхан нутгаа сурталчлан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж ч байгаа билээ.
Та бидний үр ашигтай хамтын ажиллагаа нь ирээдүй хойчийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. 
Юуны өмнө энэ нутгаас төрөн гарсан хүн бүр хийгээд одоо нутагтаа амьдарч ажиллаж буй та бид итгэл , сэтгэлээ нэгтгэн ажиллавал Эрдэнэбулган сумын маань хөгжлийн ундарга улам бүр хүчээ авч оргилон байх болно . Иймд та бидний нутгаа гэх халуун сэтгэл , хамтдаа итгэлээр баян сэтгэлээр дүүрэн сум орон нутгаа хөгжүүлэх боломж бүрийг цаг алдалгүй ашиглаж , хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.
Түмэн олны маань амьдрал ахуй улам бүр өөдрөг байх болтугай .
Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.